Та бидний өдөр тутам байнгын хэрэглэгддэг, хэрэглэгч бүрийн эхлэл хуудас болж байдаг гэж хэлэхэд хилсдэхгүй Yahoo ямар түүхэн замналыг туулж ирсэн юм болоо?
Yahoo нь анх оюутны нэгэн сонирхлоос эхлээд дэлхийн дахинаар бие биентэйгээ харилцах хэрэгсэл, мэдээллийн ертөнцийн нэг хэсэг худалдаа хийх төв болтлоо хөгжиж чадсан. Интернэтийн аялалд гарсан хоёр залуу электроны инженерээр Stanford University-д ажилтнаар орохоор бүртгүүлсэн байсан ба 1994 оны 2 сард анхны алхмаа тус сургуулийн campus-д хийж байсан байна. Магадгүй тухайн үед сая сая долларын yahoo-н эзэд болно гэдгээ тэд төсөөлөө ч үгүй бизээ. Анхны веб линкийн ажлаа Давид Файло, Жерри Янг нар Stanford их сургууль дээр эхэлж байсан түүхтэй гэдэг. Үүнээс өмнөх хугацаанд дуртай линкийнхээ жагсаалтыг гаргахаас илүүтэйгээр тэд докторын зэргээ хамгаалахад ихэнхи цагаа зарцуулж байлаа. Үнэндээ энэхүү жагсаалт нь нүсэр том агууламжтай хэт урт байсан ба Жерри болон Давид тэдгээрийг категори болгон хуваажээ. Үүнээс цаашлаад хангалттай их категоритэй болсны улмаас категори доторхи групп үүсгэх санааг олсон нь алдарт yahoo төрөн бий болох эхлэл тавигдаж байжээ.
