7 сар
31
    
Posted (susie) in Зүрхнээс асгарсан мөртүүд on 7 сар-31-2008

Үргэлжлээд л зогсолтгүй Инээмсэглэл, ихэмсэг хоёр зөрчилдөнө

Итгэл, эргэлзээ хоёр тулалдана

Сэтгэлийн дайн зүрхэнд оволзоно

Уучлалын салхи үлээж нэг тайвширна.

 

Гомдол, бардамнал хоёр авалцана

Гэмшил, хуурмаг хоёр уралдана

Үнэн худлын дэнс сэтгэлд гэгэлзэнэ

Үгийн зөрөөгүй орхиж нэг шанална.

 

Бодол, ухаарал хоёр эвсэнэ

Буруу зөв хоёр гар барилцана

Хайрын ертөнцөд жаргал нисэлдэнэ

Харууслаа орхиж хамтдаа инээмсэглэнэ.

Инээмсэглэл, ихэмсэг хоёр дахиад л зөрчилдөнө

Ингээд тэгээд ингээд үргэлжлээд л…

 



 
7 сар
18
    
Posted (susie) in Зүрхнээс асгарсан мөртүүд on 7 сар-18-2008

Мөнхөд гэдэг хугацаа хаана цэгээ тавидгийг

Минийх гэдэг үг чинь хэзээ үнэн байдгийг

Магадгүй гэдэг итгэлийн юу нь намайг татдагийг

Мэдэхгүй ч би мэдрэх шиг… бас шаналах шиг… 



 
7 сар
17
    
Posted (susie) in Зүрхнээс асгарсан мөртүүд on 7 сар-17-2008

Гуниглаад л…

Гуравхан тавьсан цэгэнд

Гуйж бас бардамнах үгэнд

Чадахгүйн хар сүүдэрт

Чимээгүй урсах нулимсанд

Гуниглаа л…

Ганцаараа гэх бодолд

Галзуу юм шиг бухимдалд

Гарцаагүй үнэн шаналалд

Живээ л…

Уйтайяа энэ тэнэглэл

Ухаанаа догдлолд худалдчихаа юу чи минь…



 
7 сар
15
    
Posted (susie) in Зүрхнээс асгарсан мөртүүд on 7 сар-15-2008

Хөл минь нэг алхлаа

Хэн ч байхгүй мэт тайван байлаа

Атаархлын гэрэл тусаж нүд гялбалаа

Гялалзан ширвэх муурийн нүднүүд

Өмссөн ухаарлын нөмрөгт минь шүргэж

Өмөлзөн ойртоно бас холдоно

Өөр юу ч хэрэггүй зүгээр л

Эндээс намайг аваад яваач…



 
6 сар
20
    
Posted (susie) in Зүрхнээс асгарсан мөртүүд on 6 сар-20-2008

баяртай, нислээ

Бухимдаж байна, буцалж байна би яг одоо

Бүтээгүйг бүтээх гэж бардамналаа гишгэсэндээ

Будаагүй уруулдаа хайраа шингээсэндээ

Буруугүй л юм шиг чамайг зөвтгөж байсандаа

Бодол ч үгүй би бухимдаж байна.

Баяртай, энэ сүүлийнх нь

Би чамд хайртай дурлалд живсэн

Бодлын дурсамж цэглэгдсэн

Бурхны залбирал минь ч төгссөн

Баяртай, харин итгэлийн шуурга минь сайн уу?



 
6 сар
20
    
Posted (susie) in Зүрхнээс асгарсан мөртүүд on 6 сар-20-2008

Гарчиггүй бичлэгЯг одоо гадаа бороо зөөлөн шивэрч байна… Сэтгэл дахь хайрын дурсамжийг минь сэдрээн асгарч байна… Нэг л мэдэхэд чиний орон зай миний зүрхнээс бага багаар арчигдаж чамаас зөвхөн гэгээн дурьтгал дурсамж л үлдэн тэртээ алс хязгаарт хамтдаа байсан хайрын шилтгээн үлгэрийн юм шиг л сүүмэлзэнэ. Мөрөөддөг байсан гэгээн хүслүүд тэнд гунигтай инээмсэглэх шиг санагдаж зүрх минь хүчтэй цохилон чамайг хичнээн их санаснаа ухаарах ухаарал ч надаас нисэх шиг…. Жаргалтай байж дээ хамтдаа байсан мөч бүхэн эрхлэн нялуурч чамайгаа тэврэн ганцхан чи минийх гэсэн нүдний чинь харц… Мартагдахгүй би мэднээ бас дахин ирэхгүйг ч мэдэх шиг.. Чамдаа гэрэл гэгээтэй сайн сайхныг хүсээд л би намартаа нисдэг шувууд шиг өөрөө нисэн одсон ч сэтгэлийн минь учигт яг одоо харуусах сэтгэл төрж байна… Ганцаардалтайгаа гар барин гуниглан суух энэ агшин, хэдий чи надтай ойрхон ч гэсэн чамд хүрж боломгүй гомдлын хана аймшигтай юм… Зөвхөн чам руу гэх сэтгэлийг нисэн одсоныхоо дараа л би эргэн хараад дэндүү хүчтэй мэдэрсэн нь юутай харуусмаар вэ? Энэ бүхний ганц үнэн би чамд хайртай байж.. Чамайг би хайрладаг байж… Бардамнасан сэтгэлээ ч гишгэн чам руу тэмүүлсэн ч чиний сэтгэл тэртээ холд мөн л ганцаардлыг ч үл хайхран завгүй ертөнцөд өөрийгөө торгоох шиг санагдана. Бүтсээн анхны хайр минь бүтсэн бүтээгүй биш бүтсэн бүрэнхий сэтгэлийн эргэлзээнд бүдгэрчихсэн юм. Асаах гэрлийг хаанаас хайхаа ч би мэдэхгүй хайхаасаа ч эмээн байна. Чамайгаа би хүлээдэг байлаа хамтдаа байсан мөчүүдээ эргэн санаад бүхнийг итгэлийн галаар өрдөөд ирнэ гэж хүлэээдэг байлаа… Харин чи яг над шиг би чам дээр нисэн очихгүй шиг хүлээлтийн харгуй дээр бас зогсоо юм болов уу?



 
6 сар
11
    
Posted (susie) in Зүрхнээс асгарсан мөртүүд on 6 сар-11-2008

Гарчиггүй бичлэг

Уруулаа хазлан би чам руу ширтэж

Өөрөөрөө чамайг харан

Өдөр хоногийн давалгаанд

Хайраас өөр зүйлгүй хөвөхсөн

Нисмээр доглолд автан

Ертөнцөөс тэгэхэд тасарч

Тэнд мөрөөдлийн үзүүрт

Тэнд хайрын далайд

Тэнд сэтгэлийн үнэнд

Тэнэг юм шиг живэхсэн…

Дурлалын сохор нүдээр

Дуулим хорвоог харахуйд

Дутуу үлдсэн бодол

Гүнийн тэртээд биелэнэ.. Хүлээсээр л



 
6 сар
10
    
Posted (susie) in Зүрхнээс асгарсан мөртүүд on 6 сар-10-2008

Гарчиггүй бичлэг

Халуухан нялуухан хатуухан үгс

Хаа нэгтээ нэгэн цагт зэрэг асгарч

Хүлээлтийн зам дээр

Хэсэгхэн цагаан нулимс урсана

Цагаан байсан юм

Цайлган сэтгэлээс дусалсан нулимс

Газарт дуслан буусан

Гансарлын нэртэй бороон үнэр

Гэгэлзэх сэтгэлийн учигт

Нэг л дотно, би уйлах шиг

Нулимс ув улаан бас хүв хүйтэн

 Жихүүцэж байна, битгий асгараач дээ…