8 сар
07
    
Posted (susie) in Соргог мэдээ on 8 сар-7-2008

Сайхан бүсгүй, Мисс, Sharp Miss, Оюутан Мисс гээд л эмэгтэйчүүдийн гоо сайхан, ур ухааныг уралдуулах тэмцээн өчнөөн байдаг. Хааяа эрчүүд маань гомддог байлгүй тэ? Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллага, Эмэгтэйчүүдийн эмнэлэг, гээд эмэгтэй эмэгтэй бүсгүйн хүнтэй холбоотой зүйлс их байдаг. Дэлгүүрүүд гээд л… Эрчүүдийн газар гэвэл эрүүлжүүлэх газар гэхгүй юу хэхэх…

За тэгэхээр Сайхан эрчүүдийг шалгаруулах тэмцээн хоёр үе шаттайгаар 9-р сарын 18-с эхлээд явагдах юм байна. Оюутан залуучууд, сайхан монгол эрчүүд болгон энэхүү тэмцээнд ороход нээлттэй гэнэ шүү,Энэ үеэр морь бугуйлдах, шагай харвах, сээр хугалах, дэмбээдэх зэрэг ардын уламжлалт тоглоом наадмаар уралдах аж. Тэмцээний 2-р хэсэг нь УБ хотод МҮЭСТО-д  болох бөгөөд шалгаруулалтанд нь үндэсний хувцасаар гоён загвар өмсөх гэнэ.

Манайхан Сайхан Монгол Эр болохын төлөө урагшаа..