Хаалга тогших, элдэв янзын мөрийн хөтөлбөр хэрэгтэй хэрэггүй цаас цуглуулсаар залхаж гүйцлээ гэж орой бүр тойрог байр бүрийн өмнө ямар нэгэн дуу чангаар тавин эрхэм хүндэт сонгогч таныг урин залж байна.. Ард түмэн та бүхэн ардчилал эрх эрх чөлөө шударга ёсны төлөөлөл болсон намайг сонгоорой гээд л…Сонгууль гэдэг үгтэй хамт эрх мэдэл мөнгө нүдэнд нь харагдаж зар суртчилгаанд хамаг бизнесийн ашгаа туйлж яваа улс төрчид маань нэг талаар харахад дэндүү амиа хичээсэн санагдах юм… Би амьдралдаа ийм их энхийн цагаан тагтаа шиг жүжиглэж яваа хүмүүс нэг дор цугларахыг харсангүй ээ.. Сонгогдож гарсан 4 жилдээ нүүрээ буруулан хаана юу хийж яваа нь мэдэгдэхгүй байсан төрийн түшээд маань ард түмний амьдралд орж үзнэ гэж гэр хорооллийн айлаар хэсэж, автобусанд өдөржин сууж явж үзсэн хөгтэй мэдээллүүд сонорт хүрэхэд хөх инээд хүрэх юм… Хүн ийм юманд амьдардаг юм уу гэж гайхширалаа барж байсан төрийн түшээд сонгуулийн суртчилгааны хэдхэн хоног ард олныхоо үнэн бодит амьдралыг мэдрэх нь юу л бол…
Бодит амьдралын хар сүүдрийг үргээж нэг харахсан
Болохгүйн худалд дарагдсан эх орноо шинэчлэхсэн
Бүтээгүй бүхний цаадах учрыг тунгаахсан Гэвч
Би гэдэг орон зай даанч өчүүхэн юм таны дэргэд эх орон минь… хэхэ эх оронч үзэлтэй залуучууд зөндөө байдаг ш дээ… Бидний хувьд сайхан амьдралынхаа босгийг л бий болгох нь хамгийн том хувь нэмэр болно биз дээ.. Боловсролтой, шинэ санаа санаачлагатайгаар хийж бүтээж байгаа бүхнээ үр дүнтэй хийхэд л эх оронч сэтгэлгээн нэг хэсэг
