Хүн бүхний амьдралд хайр дурлалтай холбоотой ямар нэгэн дурсамж байдаг. энэ нь сайхан ч бай муухай ч бай бидний сэтгэлд тодорхой нэгэн байр суурь, орон зайг эзлэн байдаг. Яагаад ч юм бүсгүйчүүдийн маань дунд эр хүнд итгэснээс эрхий хуруундаа итгэ гэсэн үг аль дээр үеэсээ л хэлэлцэгдэж ирснийг хааяа би гайхдаг юм. Эрчүүдийн юу ингэж хэлэгдэхэд хүрвээ? Хэзээ нэгэн цагт эмэгтэй та хэн нэгэн залууд хууртсан уу? эсвэл та хэн нэгэн залууг хуурч явбуу? Хүмүүсийн хоорондын харилцаа холбоо гэдэг дэндүү нарийн төвөгтэй ойлгомжгүй энэ нь биднийг зовоон шаналгадаг ч гэсэн бид тэр зүйл рүү тэмүүлдэг. Өнөөх хайр дурлал ч юм уу эсвэл ердөө сексийн харьцаа ч юм уу тэр зүйлсээр бид дутаж сэтгэл эзгүйрдэг. Хаа нэгтээ хайрлахсан дурлахсан гэсэн нэгэн гутлаа чирэн гундуухан алхаж л яваа. Ингээд хууртсандаа итгэл алдсан, шинэхэн учралыг тэсэн ядан хүлээж байгаа, эсвэл бүр хайрандаа шатаж яваа хосууд бид бүгдээрээ л адилхан хүмүүс хүмүүс шүү дээ. Эрчүүдийн талаар нэгэн судалгаа явагджээ. Эр хүйстэй хүний нүд бэлгийн нүдтэй шууд холбоотой байдаг байна тэд эмэгтэйчүүдийг 2 төрлийн замаар хардаг. эхнийх нь энгэр зөрүүлэхийг хүсэх харц, нөгөө нь хайрлахсан халамжлахсан бас гэр бүл болохсон гэсэн харц байгалиасаа заяасан гэдэг. Тэгэхээр та аль замаар харагдаж байгаасай гэж хүсэж байна. магадгүй sexy юу эсвэл ухаалаг уу? Хүн бүхэнд л хариулт өөр өөр байгаа биз.. Тэгэхээр эрчүүдийн байгалийн ааш араншинг хүүхнүүдээ хүлээн зөвшөөрөх үү? Зүгээр л санал сэтгэгдлээ хуваалцаарай
