7 сар
23
    
Posted (susie) in нээлттэй асуулга on 7 сар-23-2008

Азаа???Танд өөрийн азын тоо байдаг уу? Миний дурсамж бодлыг минь хөглөхөөс гадна догдлолыг дууддаг мэт санагддаг тоо маань 10:47, яагаад ч юм надад сайхан учрал, дурсамж тохиолдохоос өмнө энэхүү дугаарыг бий хаа нэгтээ харж таардаг юм. Жишээ нь: машины дугаар, утасны цаг яг ингэж таарах, эсвэл хаа нэгтээ яг энэ тоог зар суртчилгаанаас хардаг ч юм уу? Сонин байгаа биз… Гэхдээ би үүнийг өөрөө миний төсөөлөл бий болгож байгаа байх гэдэгт итгэдэг… Хүнд асар олон энергийн гэмээр хүч чадлууд нуугдаж байдаг харин бид түүнийг нээж илрүүлж, ашиглах л хэрэгтэй байдаг гэж би боддог. Тэгэхээр би таниас асууя??? Азын тоо, далд ертөнцөд та итгэдэг үү? Зарим хүмүүсийн хувьд аз гэдэг доройтол, уналтаа нуух шалтаг байдаг гэж үзэх нь бий зарим нь бүхнийг төлөвлөгөөө, хөдөлмөрөөр бүтээнэ ямар ч аз гэж зүйл байхгүй гэж үздэг байхад үнэхээр шидтэй юм шиг азаар урагшилж, дэвших хүмүүс бас байдаг… Танд нэг зүйл, за магадгүй нэгээс олон зүйл ч бодогдсон байх хуваалцах л үлдлээ…

 



 
7 сар
18
    
Posted (susie) in Өгүүллэгүүд on 7 сар-18-2008

�ргэн ирнээ

Үнэний мөрөөр зүрхээ зүсэн алхаж чадсан тэр… Хорвоо ертөнцийг бүдгэрэн холдох нарны гэрэлтэй адил орхин нисэж байна… Инээмсэглэлтэй нулимс урсган далд ертөнцтэй мэндэлж байна. Харин энэ ертөнцөд тэр хэн гэдгээ бас хаашаа явахаа мэдэхгүй зүгээр л бодит амьдрал дээрх гурван цэгтээ цаг хугацааны эргүүлгээс гаран хязгааргүй рүү нисэж байнам… Инээмсэглэх түүний гэргийн харц гунигийн хар далайд живэх шиг сэтгэл нь хүчтэй зохилон шананлал бардамнал бахархал нэгэн зэрэг түүнээс сэнххийн ханхлах шиг… Далд ертөнцөд тэр ганцаараа хэдий ч ганцаардалтай гар барин эвсэж тэнгэрийн нар дахин мандахыг хүлээнэм… Энэ бол түүний бодит амьдралын ертөнцөд эргэн буухын нэгэн дохио мэт…

 



 
7 сар
15
    
Posted (susie) in Өгүүллэгүүд on 7 сар-15-2008

Үүлэн зүрх Гараас минь атгаарай… Ганц л үг шивнэе… Хайртай. Инээмсэглэв. дотроо эргэлзэн уйлах шиг болов. Би хэн вэ, би хаана байна аа, чи минь хаа байна гар чинь хаачсын.. Надад хүрээч… би гуйж байна намайг тэврээч би чамд сөгдөе.. ДАХИАД гарыг минь атга.. бас итгэ… Чамд би хайртай. ЭНЭ УДААД зүрх инээлээ. дотроо хайрын тэнгэрээр ухаангүй дүүлэн нислээ. Эрх чөлөөний цэнхэр үүлс намайг дээш нь бүүр дээш нь өндөрт түүнээс өндөрт аваачлаа. Доор үүлс зүрхэн хээнд нэгдэж намайг аргадан чиний гарыг минь атга…бас итгэ…Чамд би хайртай гэдэг үг зуу зуун удаа мянга мянган удаа чихэнд минь давтагдан сонсогдлоо. Итгэхээс…