Та дээрх үгийг хаа нэгтээ сонссон гэдэгт би итгэлтэй… Хосууд бие биенээсээ ялгаатай сэтгэдэг, ялгаатай сэтгэл хөдлөл, аливаа зүйлийг хүлээн авах өөр системтэй байдгаа хааяа мартчихдаг учраас үл ойлголцол үүсдэг. Гэхдээ түүнийг залруулах боломж хэзээд байдаг нь яамай даа… Хэхэх Хоёр өөр ертөнцийнхөн бие биетэйгээ хоршин амьдардаг их сонин шүү… Яагаад хүмүүс хорвоо дээр заавал хосоороо амьдардаг юм бол… Солиотой ч юм шиг би хэрэв хорвоо дээр 3 ч юм уу 4н хүйс байсан бол яах бол гэж төсөөлөөд… Тэгээд гэр бүл болохдоо 3-аараа ч юм уу 4-оороо хоршиж амьдардаг бол бидний дундах нийтлэг байдаг зөрчлүүд бас гарах болов уу? Эсвэл бүр илүү зөрчилтэй байх байсан болов уу? Гэхдээ элдэв тэнэг юм бодож өөрийгөө зугаацуулах болгонд эцсийн хариулт нь юм бүхэн цаанаасаа зохилдолгоотой байдгийг л анзаардаг… хэн нэгэн заагаад өгчихсөн юм шиг… Бид яг л хувь заяаны модон тоглоомууд шиг ч юм шиг… Хаашааа салхилна тийшээ хийсдэг хамхуул ч юм шиг… Эсвэл бид бүхнийг бүтээгч бурхад нь өөрсдөө юм шиг… Ямартаа ч би таниас асууя та хувь заяаны зурсан зам гэдэгт итгэдэг үү? Хэн болох яахыг тань аль хэдийн зурчихсан байдаг гэдэгт итгэдэг үү? Бурхны зурсан хөрөг нь дэндүү барзгар нэгэн байвал яах вэ? Эсвэл тэрхүү хувь заяаны замыг бид өөрсдөө өдөр бүр бага багаар зурдаг байхаа… Сайхан сэтгэл, цэвэр ариун бодолд зам маань дардан шулуун болж харин яг эсрэгээрээ хар бүхнээр өөрийгөө хуучвал бартаат зам таныг инээмсэглэн угтаж зовлон гэж бидний нэрлэдэг бүхэн тохиолддог байх…
