6 сар
30
    
Posted (susie) in Сэтгэлд хөвөрсөн бодлууд on 6 сар-30-2008

Бидний амьдралын мөч бүхэн эргээд давтагдаггүйг мэдрэх тутам секундын хугацааг хүртэл хайрлах юмааа… Заримдаа өөрөө өөртөө уур бухимдал төрөх юм.. Бяцхан мэдлэгийн хүрээ минь см хэртээ урагшлахад түүний цаана хэдэн мянган км мэдлэгийн уртаас урт зам хөвөрч дэндүү өчүүхэн юм аа гэж шүүрс алдан дэндүү олонтаа гайхашрах би… хэхэх Гэхдээ хүсэл байхад болно байхдаа тэр хүслээ зорилго болгоод л урагшаа гэж л байнга өөртөө сануулж байх хэрэгтэй… Одоо болтол би яг юунд өөрийгөө зориулаан дайчлах вэ гэдгээ мэдэхгүй л явна… Яагаад ч юм энэнд хааяа уур хүрэх юм.. Өөрөө өөрийгөө чагнаад л байна… Гэхдээ итгэлтэй банйа аа миний ертөнц өөрийнхөө мөрөөр аз жаргалаа бүтээнэ гэдэгт… Хэзээ ч үүнд эргэлзэж байгаагүй эргэлзэх ч үгүй харин яг ямар замаар вэ гэдгийг л сонгох сонголт дэндүү хариуцлагатай бас хэцүүхэн юм гээч.. Дэлхий нэтийн ах эгч нартаа их баярладаг юм аа хэхэ энд би өөрийгөө уудлан шинэ мэдрэмж, кайфыг мэдэрдэг.. Нэг дэлхий тэр тусмаа МОНГОЛд нарийвчилбал дэлхий нэт блогийн хүндэт гишүүдийн урмын үгээр сэтгэлээ цатгах бүр илүү кайфтай байдаг шүү гэж… Анх бичсэн үгсийн хэлхээнд маань сэтгэгдэл үлдээсэнг хараад хөл дээрээ дэвхцэж билээ хэхэхэ баярлалаа сэтгэгдлээ бичсэн бүх хүмүүст.. Догдлолын хаан гэж өөрийгөө нэрийдсэн би хэн нэгний сэтгэлийн бэлгийг авч, солилцож бас өгөх хувьтай төрдөг азтай юм ааа хэхэх