8 сар
18
    
Posted (susie) in Сэтгэлд хөвөрсөн бодлууд on 8 сар-18-2008

Уйлмаар цаг хугацаа

Орилмоор шаналалын үгс

Ухрах замгүй тэнэглэл

Ухаарлын нөмрөгөө гээмээргүй…



 
8 сар
18
    
Posted (susie) in Сэтгэлд хөвөрсөн бодлууд on 8 сар-18-2008

Инээмсэглэн, тоглож наадахаас өөрийг мэдэхгүй гэгээхэн хүүхэд нас минь баяртай… Чамаасаа хагацмааргүй цаг хугацаа зүрхэнд минь дурсамж болон үлдэнэ. Хаашаа ч юм нисэн оччихмоор дэвэргэн нас минь баяртай… Гэгээн мөрөөдөл, модтой чихэртэйгээ хамт үүлний завсраар нисэн одохуйд харуусал төрнө… Гэхдээ шинэхэн хариуцалага хүсэл, бардамнал, хийж бүтээхийн онгод минь намайг даллаж байгаа болохоор инээмсэглэнэ…Хүн бүхэн л тэр гэгээхэн тэр цагаа хожмын нэгэн өдөр заавал гунигтай инээмсэглэн боддог дурсдаг. Эцэст нь бүгд л ХҮҮХЭД байх л сайхан байж дээ гэж шүүрс алдан байдаг.



 
8 сар
06
    
Posted (susie) in Сэтгэлд хөвөрсөн бодлууд on 8 сар-6-2008

жаргалтай байсан ч юм уу? бас үгүй ч юм бил үү? Гэхдээ л энэ хайрын нэг тасархай байжээ… Эргэн дурсах л үлдсэн юм шиг… Догдол, сэтгэл хөдлөл минь хаашаа нисчихвэээ… Ганцаардан шаналах ч үгүй бас догдлог хүлээх ч үгүй уйтгартай нэгэн хэвийн байх юм.. Шинэ харилцаа ч сонин биш…Утга учиргүй… Хөврөөд л хөвөрсөөр л…

Нүдээ анин би юуг харахын

Нисээд одсон догдлолыг уу

Нүдээ нээгээд харин юуг харахын

Нэг л хэвийн эргэлзээг үү

Дурлал сохор билүү

Дууны өнгөнд тодордог бил үү

Тэгвэл нүдээр ч би яах байсын

Тэнэг юм шиг дурлачихья…



 
8 сар
05
    
Posted (susie) in Сэтгэлд хөвөрсөн бодлууд on 8 сар-5-2008

Санасан сэтгэлээ ч өөрөөсөө нуун инээмсэглэх хэцүү юм аа… Хайрын амт, догдлолыг харанхуйн сүүдрээр амтлах бас хэцүү юм.. Гэвч үнэ цэнэ хаана оршино би тэнд бүхнийг умартаад хуурамч ч гэсэн инээмсэглэх болно.

Бүсгүйн заяа

Бүлээхэн урсах гунигийн нулимс

Бардам ихэмсгийн билэг тэмдэг

Чимээгүй нуух жаргалын тушаа

Бүсгүйн заяа

Зөрж боломгүй үнэний зам

Зөгнөн мөрөөдөх төсөөллийн хүч

Зөрүүд итгэлийн бяцхан тасархай…  



 
7 сар
22
    
Posted (susie) in Сэтгэлд хөвөрсөн бодлууд on 7 сар-22-2008

Улс төрд би хичнээн дургүй гээч… Хэдийгээр улс төрөөс ангид байяа ч гэсэн улс төр идэх талхтай минь холбогдож өөрийгөө хүчээр сонирхуулах юм даа… Юмны үнэ дахин 20-с 30%-иар нэмэгдэх нь тодорхой болсон байна. Ингээд авдаг цалин маань хоол, унаандаа шингээд л амьдралын цаг хугацааг үрэх хэцүү л юм. Тэгээд яг одоо энэ нийгэмд боловсрол, овсгоогоороо л хоолооо олж идэхгүй бол хэцүүдэх нь дээ… Бүхий л зүйлс улам нарийн төвөгтэй болоод л хүмүүс хоорондоо харилцаа, хувь хүний хөгжил гээд л… Тэрэн дунд хөлөөрөө бат зогсож аваад зовлонгоороо жаргал хийсэн бие даасан амьдралыг бий болгоно… Хэцүү ч гэсэн сонирхолтой, адармаатай тэгээд л эцэст нь бүгдэд нь урагшаа л гэж хэлнэ дээ.. Гэхдээ хамгийн түрүүнд өөртөө хамгаас чанга зүрхэндээ урагшаа гэж хашгираад… Тиймээ УРАГШАА



 
6 сар
30
    
Posted (susie) in Сэтгэлд хөвөрсөн бодлууд on 6 сар-30-2008

Бидний амьдралын мөч бүхэн эргээд давтагдаггүйг мэдрэх тутам секундын хугацааг хүртэл хайрлах юмааа… Заримдаа өөрөө өөртөө уур бухимдал төрөх юм.. Бяцхан мэдлэгийн хүрээ минь см хэртээ урагшлахад түүний цаана хэдэн мянган км мэдлэгийн уртаас урт зам хөвөрч дэндүү өчүүхэн юм аа гэж шүүрс алдан дэндүү олонтаа гайхашрах би… хэхэх Гэхдээ хүсэл байхад болно байхдаа тэр хүслээ зорилго болгоод л урагшаа гэж л байнга өөртөө сануулж байх хэрэгтэй… Одоо болтол би яг юунд өөрийгөө зориулаан дайчлах вэ гэдгээ мэдэхгүй л явна… Яагаад ч юм энэнд хааяа уур хүрэх юм.. Өөрөө өөрийгөө чагнаад л байна… Гэхдээ итгэлтэй банйа аа миний ертөнц өөрийнхөө мөрөөр аз жаргалаа бүтээнэ гэдэгт… Хэзээ ч үүнд эргэлзэж байгаагүй эргэлзэх ч үгүй харин яг ямар замаар вэ гэдгийг л сонгох сонголт дэндүү хариуцлагатай бас хэцүүхэн юм гээч.. Дэлхий нэтийн ах эгч нартаа их баярладаг юм аа хэхэ энд би өөрийгөө уудлан шинэ мэдрэмж, кайфыг мэдэрдэг.. Нэг дэлхий тэр тусмаа МОНГОЛд нарийвчилбал дэлхий нэт блогийн хүндэт гишүүдийн урмын үгээр сэтгэлээ цатгах бүр илүү кайфтай байдаг шүү гэж… Анх бичсэн үгсийн хэлхээнд маань сэтгэгдэл үлдээсэнг хараад хөл дээрээ дэвхцэж билээ хэхэхэ баярлалаа сэтгэгдлээ бичсэн бүх хүмүүст.. Догдлолын хаан гэж өөрийгөө нэрийдсэн би хэн нэгний сэтгэлийн бэлгийг авч, солилцож бас өгөх хувьтай төрдөг азтай юм ааа хэхэх



 
6 сар
18
    
Posted (susie) in Сэтгэлд хөвөрсөн бодлууд on 6 сар-18-2008

хариултгүй асуултБардам, бардамнал, бардах эдгээр үгнүүд хэнийг илүү тодорхойлдог юм бэ? Бардам байх их зантай байхын ялгаатай тал юу юм вэ? Энэ гацхан бардам гэдгийн цаана бүхэл бүтэн сэтэлийн хана босчих юм… Ганцаардал бас тэнд оршиж, сэтгэлийн хат ч бас хамттай зогсоно. Нэгийг алдаж нөгөөг одог зүй тогтол заавал байх ёстой юу? Ердөө л сэтгэл ханамжийнхаа төлөө л амьдрах уу? Та юунаас сэтгэл ханамжийг олж авдаг вэ? Мөнгө үү? ХАйр дурлал уу? Секс үү? бүр эсвэл өөрийнхөө хувийн амжилтаас уу? Өчнөөн олон утга учиргүй тэнэг хариултгүй ч гэмээр асуултууд миний толгойд тасралтгүй эргэлдсээр л байхын… Эргээд хэзээ нэгэн цагт хариултыг нь би өөрөө өөрөөсөө хайн олсон байгаад их л гайхширан инээмсэглэх болов уу? Хариуцлага амьдралын зорилго хүсэл сонирхол зогсохгүй юм бас дэндүү өргөн юм. Түмэн янзын бодол дундааас үнэнд ойртох бодлыг хэрэгжүүлээд эргэээд үр дүнгий нь харах хэрэгтэй юу? Өнөөөдөр бүрхэг шороотой өдөр болж хувирлаа өглөөхөн аагим халуун нар шатаах шахам төөнөж байсан бол яг одоо хавар юм шиг хавсарга салхи үстэй толгойг минь авчих шахан салхилж байна. Хүн яг л үүн шиг гэнэтийн байнга өөрчлөгдөж байдаг юм болов уу? 



 
6 сар
11
    
Posted (susie) in Сэтгэлд хөвөрсөн бодлууд on 6 сар-11-2008

Гарчиггүй бичлэгМиний амьдрал зогсолтгүй хөврөн урссаар л… Өдөр хоног дэндүү хурдан ч юм, өвөл хавар, зун, намар гээд л урсаад л харин нэгэн хэвийн дүр зураг, бодол надас хөврөөд л байх шиг… Би эрх чөлөөтэй дураараа бас бие даасан байх дуртай. Гэнэн жаахан охин байх мөч болгоноо одоо би хайрлах шиг харамлах шиг…. Өмнө нь тэмүүлдэг байлаа тэр бие даасан, хариуцлагатай том хүний нэгэн адил амьдрахсан гэж… Харин яг одоо би тэр хариуцлага, толгой эргэм олон асуудлууд руу яармааргүй байна. Ээж аав хоёр минь надтай өөрийн найз нөхөд шигээ харицаж хариуцлага, ажил төрөл яриад л ээжтэйгээ хамт вино хувааж уугаад л энэ бүхэн ийм хурдан над дээр нисээд ирчихсэнд би яагаад ч юм харамсах юм… Хүүхэд нас хамгийн гоё байдгийн гэж хэн нэгэн чангаас чанга орилон хэлэх шиг… Би насанд хүрснээ хүлээн зөвшөөрөхийг хүсээгүйдээ ээж аавдаа уурлан ажилд нь ч туслалгүй яг одоо энд гэмших сэтгэлээ бичиж байгаа нь инээд ч юм шиг.. Одоо би хүлээнэ зөвшөөрнөө харамсмаар ч гэсэн миний хүүхэд нас надаас нисэн одож байна… Дурсамж, мөрөөдөл, гэгээн бодлуудтайгаа сэтгэлд минь хоногших болно. Урагшаа, шинэ амьдралын хариуцлага, зорилго хүсэл минь гэж өөртөө хэлээд л би жинхэнэ бүсгүй  хүн байх болно.



 
5 сар
16
    
Posted (susie) in Сэтгэлд хөвөрсөн бодлууд on 5 сар-16-2008

Тэр нэгэнТэр нэгэнТэр нэгэнХайрын тухай дуулах бяцхан шувуухай адил минй сэтгэл догдлон булгилсан тэр нэгэн сайхан мөчийг та бүхэнтэйгээ хуваалцах гэсийн. Сэтгэл ганцаардаж хаа нэгтээгээс булгилах их догдлолыг хүлээн суухад тэр минь наддаа өөрөө ирсэн юм. Романтик бодлын минь ханхүү тиймээ би мөрөөддөг байсан тэр учралыг, тиймээ би хүсдэг байсан тэр догдлолыг яахаа ч үл мэдэн сандрах тэрний гэгээн дүр, айлгүйтэн намжирдах миний дүр яг л саяхан юм шиг сэтгэлд минь тод хэвээрээ… Одоо чи бид 2 гэсэн тэр нандин ертөнц цаг хугацааны саарал тоосонд дарагдан сэтгэлийн минь хаа нэгтээ төөрөн алга болох шиг.. Би айж байна чамайгаа, чинийхээ хайр ямар халуун бас догдлом байсны мартахвий гэхээс айж байна… Яагаад чи бид 2 учрах ёстой байсныг бас яагаад би ганцаардан үлдэх ёстой байсныг бурхнаас би асуун харууслын нулимсыг унаган байж асуудаг байсан. Магадгүй би одоо хариултыг нь зүрхнийхээ гүн дэхь гуниг уйтгараас шаналган шалгааж буй нь энэ биз… Яг энэ мэдрэмжийг хэн нэгэн хаа нэгтээ мэдэрч байхад хорвоогийн нэгэн тасархайд бас нэг нь шинэхэн учралаар зүрхээ хөөргөн яваа… Бид амьдралд хайртай байдаг. Хайрлахаас ч өөр аргагүй үнэн байдаг. Зовлон жаргал ээлжлэн байдаг. Энэ амвдралын нэгэн хэлтэрхийд хайр дурлал гэдэгэ цаг хугацаанаас тасран одож тэртээ хол мөрөөдлийн хотод бие биенээ олж байдаг гэдэгт би итгэдэг… Бидний хайрыг тэр хйарын ертөнцийнхөн адислаг… Чамайгаа би мартахгүй ээ, мартахгүй