8 сар
08
    
Posted (susie) in нээлттэй асуулга on 8 сар-8-2008

Та энэ сайтаар магадгүй зочилж байсан байх Зовхи нь өөдөө монгол эрчүүдээ гэж title-дсэн энэхүү сайт бүдүүлэг үг хэллэгээр дүүрэн жинхэнэ эрчүүдийн ертөнцийг илэрхийлсэн юм шиг санагдсан… Магадгүй та уншиж л байсан биз элдэв янзын солиотой нийтлэлүүдийг нь.. Гэхдээ нэг талаар эрчүүдийн үнэн нүүр төрхийг маскийг тэнд хуулж тавьдаг бололтой… Эмэгтэй эрэгтэй хүмүүсийн харилцааны анзаарч харамгүй нарийн зүйлсийг тэндээс олж унших ч юм шиг… Юутай ч нээлттэй асуулгаараа энэ сайтын талаарх санал хүсэлтийг асуумаар санагдлаа.. Хайр найргүй эмэгтэйчүүдээ муулсан залуус ямар их юм вэ? хэзээ ч Монгол веб дээрх тийм олон сэтгэгдлийг олж харж байсангүй хаха Эрчүүдээ гэж..



 
7 сар
23
    
Posted (susie) in нээлттэй асуулга on 7 сар-23-2008

Азаа???Танд өөрийн азын тоо байдаг уу? Миний дурсамж бодлыг минь хөглөхөөс гадна догдлолыг дууддаг мэт санагддаг тоо маань 10:47, яагаад ч юм надад сайхан учрал, дурсамж тохиолдохоос өмнө энэхүү дугаарыг бий хаа нэгтээ харж таардаг юм. Жишээ нь: машины дугаар, утасны цаг яг ингэж таарах, эсвэл хаа нэгтээ яг энэ тоог зар суртчилгаанаас хардаг ч юм уу? Сонин байгаа биз… Гэхдээ би үүнийг өөрөө миний төсөөлөл бий болгож байгаа байх гэдэгт итгэдэг… Хүнд асар олон энергийн гэмээр хүч чадлууд нуугдаж байдаг харин бид түүнийг нээж илрүүлж, ашиглах л хэрэгтэй байдаг гэж би боддог. Тэгэхээр би таниас асууя??? Азын тоо, далд ертөнцөд та итгэдэг үү? Зарим хүмүүсийн хувьд аз гэдэг доройтол, уналтаа нуух шалтаг байдаг гэж үзэх нь бий зарим нь бүхнийг төлөвлөгөөө, хөдөлмөрөөр бүтээнэ ямар ч аз гэж зүйл байхгүй гэж үздэг байхад үнэхээр шидтэй юм шиг азаар урагшилж, дэвших хүмүүс бас байдаг… Танд нэг зүйл, за магадгүй нэгээс олон зүйл ч бодогдсон байх хуваалцах л үлдлээ…

 



 
7 сар
07
    
Posted (susie) in нээлттэй асуулга on 7 сар-7-2008

Та дээрх үгийг хаа нэгтээ сонссон гэдэгт би итгэлтэй… Хосууд бие биенээсээ ялгаатай сэтгэдэг, ялгаатай сэтгэл хөдлөл, аливаа зүйлийг хүлээн авах өөр системтэй байдгаа хааяа мартчихдаг учраас үл ойлголцол үүсдэг. Гэхдээ түүнийг залруулах боломж хэзээд байдаг нь яамай даа… Хэхэх Хоёр өөр ертөнцийнхөн бие биетэйгээ хоршин амьдардаг их сонин шүү… Яагаад хүмүүс хорвоо дээр заавал хосоороо амьдардаг юм бол… Солиотой ч юм шиг би хэрэв хорвоо дээр 3 ч юм уу 4н хүйс байсан бол яах бол гэж төсөөлөөд…  Тэгээд гэр бүл болохдоо 3-аараа ч юм уу 4-оороо хоршиж амьдардаг бол бидний дундах нийтлэг байдаг зөрчлүүд бас гарах болов уу? Эсвэл бүр илүү зөрчилтэй байх байсан болов уу? Гэхдээ элдэв тэнэг юм бодож өөрийгөө зугаацуулах болгонд эцсийн хариулт нь юм бүхэн цаанаасаа зохилдолгоотой байдгийг л анзаардаг… хэн нэгэн заагаад өгчихсөн юм шиг… Бид яг л хувь заяаны модон тоглоомууд шиг ч юм шиг… Хаашааа салхилна тийшээ хийсдэг хамхуул ч юм шиг… Эсвэл бид бүхнийг бүтээгч бурхад нь өөрсдөө юм шиг… Ямартаа ч би таниас асууя та хувь заяаны зурсан зам гэдэгт итгэдэг үү? Хэн болох яахыг тань аль хэдийн зурчихсан байдаг гэдэгт итгэдэг үү? Бурхны зурсан хөрөг нь дэндүү барзгар нэгэн байвал яах вэ? Эсвэл тэрхүү хувь заяаны замыг бид өөрсдөө өдөр бүр бага багаар зурдаг байхаа… Сайхан сэтгэл, цэвэр ариун бодолд зам маань дардан шулуун болж харин яг эсрэгээрээ хар бүхнээр өөрийгөө хуучвал бартаат зам таныг инээмсэглэн угтаж зовлон гэж бидний нэрлэдэг бүхэн тохиолддог байх…



 
6 сар
30
    
Posted (susie) in нээлттэй асуулга on 6 сар-30-2008

Хайр чихэр шиг Хэзээнээс ч юм бүү мэд анхны хайр бүтдэггүй гэж яриа хаанаас ч юм гараад ирчихсэн хүн болгоны хувьд хууль мэт мөрдөгдөж иржээ гэж… Тэгэхээр энэ удаагийн нээлттэй асуулгын сэдэв АНХНЫ ХАЙР бүтдэгГҮЙ юу Үгүй юу? юм. ХАйрын тухай мэдрэмж тэр тусмаа анхны хайрын тухай бодол дурсамж хүн бүрт түмэн янз байдаг. Заримынх нь хувьд цаасан дээр үнсэж үлдээсэн уруулын будаг анхны хайрын дурсамж болон үлдсэн байдаг бол зарим нь зүрхээрээ дүүрэн уйтгар гунигийг анхны хайраас тээн үлдсэн байдаг. Миний бодолд анхны хайр бүтдэггүйн гол шалтгаан нь сэтгэлд мэдрэгдэж байгаа шинэ өмнө нь амталж үзээгүй сайхан амт байдаг учраас түүнд хэтэрхий шунаж эсвэл тэр амтанд ухаанаа живүүлчихдэг болохоор зөв бурууг ч ялгахаа мартаад алддаг байх… Тэр алдаа гэнэхэн хайрын алдаанууд эргээд анхны хайр бүтдэггүй юмаа гэдэг үгийг бий болгосон биз.. Гэхдээ анхны бүхэн мартагдашгүй сайхан бйадаг тийм болохоор л хүмүүсийн хувьд энэ нь их чухал үргэлж л зүрхэнд нь хадаатай байдаг биз… ТА ЗӨВШӨӨРӨХ үү? Магадгүй таны хайрын түүх үүнтэй тэрсэлдэж эсвэл нийлж байж болохын санал сэтгэгдлээ хуваалцаарай…



 
6 сар
11
    
Posted (susie) in нээлттэй асуулга on 6 сар-11-2008

Гарчиггүй бичлэгӨчигдөр сэтгэл минь нэг л тавгүй яагаад ч юм надад уур бухимдал ихээр төрөөд… Үнэндээ сэтгэл тавгүйтэхээр зүйл огтхон ч болоогүй ч нэг л тийм байлаа. Тэгээд би нэг ширхэг тамхи аваад энэ бухимдалаа түүнтэй хуваалцахаар шийдсан юм… Олон хүмүүс яагаад тамхи татдаг вэ гэдэг асуултанд сэтгэл тайвшираад сайхан байдаг юм гэж хариулдаг билээ… Хамгийн инээдтэй нь бидахиад хэзээ ч тамхитай найзлахгүй гэж бодсон /анхны удаагийн оролдлого байсан гэж/ Тэгээд л энэ удаагйин нээлтэй асуулгаараа тамхи сэтгэл тайтгарал уу асвал хор уу гэдгийг асуухаар шийдсэн юм. Бидэнд үнэхээр өөр сэтгэлээ тайтгаруулах хэрэгсэл байхгүй болоод тамхитай найзладаг юм уу эсвэл зүгээр л бусдыг даган дуурайж үеийнхээ залуустай хөл нийлүүлж байгаа нь энэ үү? Санаа сэтгэлээ хуваалцаарай… Та бодсон харин одоо бодлоо хуваалцах л үлдлээ хэхэ



 
5 сар
27
    
Posted (susie) in нээлттэй асуулга on 5 сар-27-2008

……..Хүн бүхний амьдралд хайр дурлалтай холбоотой ямар нэгэн дурсамж байдаг. энэ нь сайхан ч бай муухай ч бай бидний сэтгэлд тодорхой нэгэн байр суурь, орон зайг эзлэн байдаг. Яагаад ч юм бүсгүйчүүдийн маань дунд эр хүнд итгэснээс эрхий хуруундаа итгэ гэсэн үг аль дээр үеэсээ л хэлэлцэгдэж ирснийг хааяа би гайхдаг юм. Эрчүүдийн юу  ингэж хэлэгдэхэд хүрвээ? Хэзээ нэгэн цагт эмэгтэй та хэн нэгэн залууд хууртсан уу? эсвэл та хэн нэгэн залууг хуурч явбуу? Хүмүүсийн хоорондын харилцаа холбоо гэдэг дэндүү нарийн төвөгтэй ойлгомжгүй энэ нь биднийг зовоон шаналгадаг ч гэсэн бид тэр зүйл рүү тэмүүлдэг. Өнөөх хайр дурлал ч юм уу эсвэл ердөө сексийн харьцаа ч юм уу тэр зүйлсээр бид дутаж сэтгэл эзгүйрдэг. Хаа нэгтээ хайрлахсан дурлахсан гэсэн нэгэн гутлаа чирэн гундуухан алхаж л яваа. Ингээд хууртсандаа итгэл алдсан, шинэхэн учралыг тэсэн ядан хүлээж байгаа, эсвэл бүр хайрандаа шатаж яваа хосууд бид бүгдээрээ л адилхан хүмүүс хүмүүс шүү дээ. Эрчүүдийн талаар нэгэн судалгаа явагджээ. Эр хүйстэй хүний нүд бэлгийн нүдтэй шууд холбоотой байдаг байна тэд эмэгтэйчүүдийг 2 төрлийн замаар хардаг. эхнийх нь энгэр зөрүүлэхийг хүсэх харц, нөгөө нь хайрлахсан халамжлахсан бас гэр бүл болохсон гэсэн харц байгалиасаа заяасан гэдэг. Тэгэхээр та аль замаар харагдаж байгаасай гэж хүсэж байна. магадгүй sexy юу эсвэл ухаалаг уу? Хүн бүхэнд л хариулт өөр өөр байгаа биз.. Тэгэхээр эрчүүдийн байгалийн ааш араншинг хүүхнүүдээ хүлээн зөвшөөрөх үү? Зүгээр л санал сэтгэгдлээ хуваалцаарай