Дэлхийн өнцөг буланд Microsoft-ийн үйлдлийн системийг мянга мянган, сая сая хүн хэрэглэж байгаа. Энэхүү аварга том корпорцийг үүсгэн байгуулагч Bill Gates нь одоо 52 насыг зооглож байгаа бөгөөд тэтгэвэртэй гарах гэж байгаа юм байна. Тэрээр дэлхийн хамгийн баян сан болох “ Bill and Melinda Gates Foundation” гэх эхнэртэйгээ хамтран байгуулсан сайн дурын бусдад туслах байгууллагын үйл ажиллагаанд өөрийн цагаа илүү их зарцуулна гэдгээ мэдэгдэн хэлжээ. Bill Gates нь Microsoft-ийн захирал, томоохон хувьцаа эзэмшигч хэвээрээ байгаа боловч 2008-06-27 ны баасан гараг нь түүний хувьд кареерийнх нь төгсгөл гэж хэлж болохуйц өдөр байсан ба тэрээр асар том корпорацидаа сүүлийн удаа бүтэн цагаар ажилласан байна. Тэгээд та бүхэнд сонирхолтой байж магадгүй гэж бодсоны үндсэн дээр Microsoft-н түүхэн дэхь онцлох үйл явдалтай өдрүүдийг толилуулья. Microsoft-н бүхий л түүхэн хуудсыг сөхөн үзнэ гэдэг өвсөн дундаас зүү хайхтай ижил сонсогдож байгаа нь энэ корпораци хэр их нэр хүндтэй, ямар их ач тусыг хүмүүст хүргэснийг илтгэж буй хэрэг биз.
1975 – Paul болон Bill Gates нар програмын хэлийг Altair хувийн цогц компьютерт зориулан бичсэн ба Altair бүтээгчдэд хэрэглэх эрхийг олгосон. Энэ програмын хэл нь Mictosoft-н хамгийн анхны бүтээгдэхүүн байлаа.
1979-01-01 Microsoft нь Шинэ Мексикийн Albuquerque-ээс Seattle-руу нүүн шилжлээ.
1980 – IBM (International Business Machines) нь Microsoft-г хамгийн анхны компьютерийн үйлдлийн системийг хийлгэхээр сонгов. Microsoft нь $50,000 –иар MS-DOS гэж нэрлэгдэх софтверийг худалдаж авлаа. Мөн Steve Ballmer нь Microsoft-тэй хамтран ажиллахаар оров.
1981-08-12 — IBM(International Business Machines) нь MS-DOS-ийг ашиглан анхны компьютерийг танилцуулав.
1983 – Microsoft нь документ дээр ажиллах боломж олгодог Word програмыг танилцуулан, Windows үйлдлийн систем бүтээхээр төлөвлөж байгаагаа зарласан. Аllen гүйцэтгэх захирлаас гарсан ч салбарын эрхлэгч болон үлдсэн.
1985-11 – Windows-н эхний хувилбар бэлэн болсон байна.
1986-03-13 Microsoft-ийн хувьцаа нийтийнх боллоо.
1989-08-01 Microsoft нь бизнесийн хуучин хувилбар болох Office програмын багцыг танилцууллаа.
1991—Microsoft-н компьютерийн үйлдлийн системийн зах зээл дахь монополийг хянан шалгаж эхэллээ. Хянан шалгалт ойролцоогоор 2 жилийн дараа ямар ч алдаа олсонгүй.
1994-01-01 Bill Gates нь Melinda French-тэй Хавайн арал дээр хуримаа хийлээ.
1994-07 – Америкийн нэгдсэн улсын болон Европийн монополийг эсэргүүцэгчидийн шаардлагаар Microsoft нь компьютер бүтээгчидтэй хийсэн гэрээгээ өөрчлөхийг зөвшөөржээ. Гэрээг нь улсын шүүх эсэргүүцсэнээр 1995 онд гэрээг анхны хэлбэрт буцаан оруулжээ.
1995-08-24 — Microsoft Windows 95-ийг гарган ирлээ.
Read the rest of this entry »