8 сар
27
    
Posted (susie) in Sweetlove on 8 сар-27-2008

Санаж байна… Хайрын номхон далайд хар шуурга тавин гансран санаж байна. Хайрлаж байсан гэгээн дурлалын дурсамжууд намайг хэмлэн чамайг санаж байна. Чамайг гэсэн сэтгэлийн завь минь ухаан жолоогүй хэрэн тэнүүчлэх шиг…

Үүлгүй тэнгэрээс асгарсан хайрын шаналал минь

Үргэлжийн хадаатай сэтгэлийн тушаа минь…

Чамайг санаж байна… Санаж байна… Санаж байна.. Санаж байна…

Үгээр сийлэх үнэний мөр минь

Үхлээр зааглагдах нандин дурсамж минь…

Санаж байна чамайг… Санаж байна…Санаж байна…Санаж байна…

Үүрийн гэгээгээр туссан нарны цацраг минь

Үнсэлт, хайр, догдлолын минь эзэн минь…

Байна санасан сэтгэл зүрхэнд минь… Санаж байна… Санаж байна… Санаж байна…