8 сар
06
    
Posted (susie) in Миний Афоризм on 8 сар-6-2008

Тэгэхэд сар мандаж

Тэртээд шивнэсэн хүсэл

Гарын алганд бууна…



 
8 сар
06
    
Posted (susie) in Сэтгэлд хөвөрсөн бодлууд on 8 сар-6-2008

жаргалтай байсан ч юм уу? бас үгүй ч юм бил үү? Гэхдээ л энэ хайрын нэг тасархай байжээ… Эргэн дурсах л үлдсэн юм шиг… Догдол, сэтгэл хөдлөл минь хаашаа нисчихвэээ… Ганцаардан шаналах ч үгүй бас догдлог хүлээх ч үгүй уйтгартай нэгэн хэвийн байх юм.. Шинэ харилцаа ч сонин биш…Утга учиргүй… Хөврөөд л хөвөрсөөр л…

Нүдээ анин би юуг харахын

Нисээд одсон догдлолыг уу

Нүдээ нээгээд харин юуг харахын

Нэг л хэвийн эргэлзээг үү

Дурлал сохор билүү

Дууны өнгөнд тодордог бил үү

Тэгвэл нүдээр ч би яах байсын

Тэнэг юм шиг дурлачихья…