7 сар
28
    
Posted (susie) in Мэдлэг on 7 сар-28-2008

Энэ сургамжит өгүүллэг хүн ямар их сөрөг замбараагүй бодол агуулж байдгийг надад сануулдаг юм.

Нэгэн дэгжин бүсгүй онгоцны буудал дээр нислэгээ хүлээгээд сууж зуур ходоод нь бага зэрэг хоол нэхсэнийг анзаараад печенье, устай аваад ойролцоох ширээнд тухлаж авлаа. Тэгээд сонин дэлгэж печень ширээндээр тавив. Удалгүй нэгэн аятайхан залуу ширээнд нь бас тухаллаа. Бүсгүй сонингийн цаанаас залуг шагайж хартал түүний авсан печениэс идэж байхыг харлаа. Хэдий их уур нь хүрсэн боловч печениэсээ нэгийг хоёрыг гэж авч идсээр Залуу хадагтай Бүсгүй хоёрт сүүлийн ганц печенье үлдлээ. Залуу түүнийг аван хоёр хувааж талыг нь идчихээд босоод явчихав. Бүсгүйн уур гал мэт дүрэлзэж, дотроо ЯМАР БҮДҮҮЛЭГ амьтан вэ? Асуух ч үгүй ирж суугаад хүний юмнаас дураараа аваад л гээд үглэсээр билетээ гаргаж өгөх гэж цүнхээ нээтэл….. Түүний печень байлаа. Бүсгүй ЗАЛУУГИЙН ПЕЧЕНийг идэлцэж байжээ. Саяхан уурандаа шатаж залууг элдэв муугаар бодож байсан эрхэмсэг хадагтай ямар САЙХАН СЭТГЭЛТЭЙ ЗАЛУУ вэ? гэж өөрөө өөрөөсөө ч ичих шахан хэлж гэнэ шүү.

Бидний бодол, шүүмжлэл ихэнхидээ л ийм замбараагүй, дутуу байдаг. Хүн бүхний дотоод ертөнц өөрийн гэсэн нандин чимэгтэй байдаг. Хулгайч хүнд ч гэсэн авах сайн чанар байдаг гэдэг шүү дээ. хэхэ Эерэг бодолтой байна гэдэг стрессгүй байхын л нэг дохио…



Сэтгэгдэл үлдээх
XHTML: Та эдгээр тагийг ашиглах боломжтой: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

*
Та хүн (спам биш) гэдгээ батлахын тулд зурагт үзүүлсэн үгийг бичнэ үү.
Спамаас хамгаалах зураг

Нэр: 
Имэйл: 
Вэбсайт: 
Сэтгэгдэл: