7 сар
17
    
Posted (susie) in Мэдлэг on 7 сар-17-2008

түүхэн замнал Та бидний өдөр тутам байнгын хэрэглэгддэг, хэрэглэгч бүрийн эхлэл хуудас болж байдаг гэж хэлэхэд хилсдэхгүй Yahoo ямар түүхэн замналыг туулж ирсэн юм болоо?

Yahoo нь анх оюутны нэгэн сонирхлоос эхлээд дэлхийн дахинаар бие биентэйгээ харилцах хэрэгсэл, мэдээллийн ертөнцийн нэг хэсэг худалдаа хийх төв болтлоо хөгжиж чадсан. Интернэтийн аялалд гарсан  хоёр залуу электроны инженерээр Stanford University-д ажилтнаар орохоор бүртгүүлсэн байсан ба 1994 оны 2 сард анхны алхмаа тус сургуулийн campus-д хийж байсан байна. Магадгүй тухайн үед сая сая долларын yahoo-н эзэд болно гэдгээ тэд төсөөлөө ч үгүй бизээ. Анхны веб линкийн ажлаа Давид Файло, Жерри Янг нар Stanford их сургууль дээр эхэлж байсан түүхтэй гэдэг. Үүнээс өмнөх хугацаанд дуртай линкийнхээ жагсаалтыг гаргахаас илүүтэйгээр тэд докторын зэргээ хамгаалахад ихэнхи цагаа зарцуулж байлаа. Үнэндээ энэхүү жагсаалт нь нүсэр том агууламжтай хэт урт байсан ба Жерри болон Давид тэдгээрийг категори болгон хуваажээ. Үүнээс  цаашлаад хангалттай их категоритэй болсны улмаас категори доторхи групп үүсгэх санааг олсон нь алдарт yahoo төрөн бий болох эхлэл тавигдаж байжээ.

Анх вебсайт нь Жерри ба Давидийн дэлхийн торон сүлжээний чиглүүлэгч гэсэн нэртэйгээр бий болж хожим нь толь бичгийн тусламжтайгаар одоогийн нэрээ олсон байна. YAHOO гэдэг нь “Yet Another Hierarchical Officious Oracle,” гэдэг үгний товчлол бөгөөд монголчилбол “Өөр нэг шат дараалласан албан бус эх үүсвэр ” гэсэн утгатай юм байна. Файло болон Янг гэсэн өөрсдийнх нь нэр тэдний сонгосон Yahoo нэрэнд агуулагдсан байдаг бөгөөд тэдэнд yahoo-н дүрсгүй, бүдүүлэг, энгийн гэсэн ерөнхий тодорхойлолт ихэд таалагддаг байжээ.

Удалгүй Жерри Давид хоёр хэрэгтэй бүх вебсайтуудыг нэг газарт байрлуулахыг хүсэж байгаа цорын ганц хүмүүс биш гэдгийг ухаарсан байна.Үүнээс нилээд өмнө,  зуу зуун хүн тэдний вебсайтаар зочилсон нь Stanford-н оюутнуудын мэдээллийг бие биендээ хурдан дамжуулдагийн үр дүн байсан байна. Ингээд 1994 ондоо Yahoo өдөрт нэг сая оролт хийсэн баяраа тэмдэглэсэн билээ. Яваандаа энэ нь мянга мянган хэрэглэгчид болон дэвшин өөрчлөгдсөн.

Үндэслэгчид болох Жерри, Давид нар гайхалтай өсөх ирээдүйтэй зах зээл, бизнэс тэдний өмнө нээлттэй болж байгааг зөнгөөрөө ухаарсан нь мэдээж биз. Ингээд 1995 оны 3 сард Жерри Давид хоёр олон хөрөнгө оруулах байгууллагууд, компаниудтай уулзаж явсаар Apple Computer, Atari, Oracle болон Cisco Systems зэрэг амжилттай хөрөнгө оруулалтыг хийж чадсан компаниудаас анхны хөрөнгө оруулалт болох 2 сая америк доллартайгаар бизнес гараагаа эхлэлээ.

Хурдан өсөж дэвжих бизнестээ сайн менежментийн баг бүрдүүлж хоёр дахь аюулгүйн санхүүжилтийг Reuters Ltd. болон Softbank-аар хийлгэж чадснаар 1996 оны 4 сар гэхэд Yahoo нийт 46 ажилтны хамт гялалзсан амжилттайгаар урагшилсаар л байлаа.

Өнөөдөр Yahoo нь олон улсын интернэт харилцааны тэргүүлэгчдийн нэг, дэлхийн хэмжээнд сар бүр 345 сая хэргэлэгчдэд олон талт брандийн сүлжээний үйлчилгээг санал болгогч, худалдаа арилжааны медиа компани болон өргөжсөн. Хамгийн анхны Онлайн guide www.yahoo.com нь тээвэр худалдаа, зар суртчилгаа, бизнес хэрэглэгчдэд чиглүүлэгч болдог тэргүүлэгч сайт юм. Yahoo бол No. 1 дэлхийн ихэнхи хүмүүст хүрч ажилладаг интернэт бранд билээ. Компанийн веб сүлжээ нь дэлхийн 25-н эзэмшлийг хамардаг үйл ажиллагааны төв нь Калифорни дахь Sunnyvale-д байрладаг, Европ, Ази, Латин Америк, Австрали, Канад, Америкт салбар оффистой дэлхийн хэмжээний шилдэг компани болжээ.

 



Сэтгэгдэл үлдээх
XHTML: Та эдгээр тагийг ашиглах боломжтой: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong> <span class=""> <p> <br>

*
Та хүн (спам биш) гэдгээ батлахын тулд зурагт үзүүлсэн үгийг бичнэ үү.
Спамаас хамгаалах зураг

Нэр: 
Имэйл: 
Вэбсайт: 
Сэтгэгдэл: