7 сар
02
    
Posted (susie) in Гаж on 7 сар-2-2008

МОНГОЛ …. ЧИНГИСИЙН МОНГОЛ гэдэг нэр Монгол хүн Монголын улс төр, Сонгууль 2008 Монгол гутамшиг, Монгол луйвар, Монгол доройтол, Монгол солиорол эээ бурхан минь… миний Монголын ухаантай ард түмэн гэж олон жил уран үг, ёж егөөдөл, хуурамч бүхнээр ард түмнээ хуурч ирсэн ХУ намын эрхэм гишүүд өчигдөр шээс алдан төв байран дээрээсээ амиа аргацаан зугатацгаасан биз… Жагсаал шударга сонгуулийг шаардан жагссан хэвийн жагсаал олон хүний аминд хүрж, амьдралыг сүйтгэж, сэтгэлийг урж тасдсан хохиролын бороогоор нэвч цутгасан аймшигт тэнэглэл болж төгслөө… ЭНэ юу вэ? Энэ сүйрэл үү? Төрийн түшээд нь авилгал эрх мэдэл мөнгө төгрөгөөр хахаж цацаж, ядарсан ардын хөлсөөр наргиж хөлжиж энэ байдал нь эргээд ард түмний бухимдалын галыг дээд цэгт өрдөж ХУ намын Төв байртай хамт өчигдөр шатлаа… Хүчний байгууллага нь ард түмнийгээ нохой шиг зодож нулимж байхад ийн галын наадам хийх нь энүүхэнд юм шиг санагдавч бид галзуурсан НОХОД биш , бид юуг ч ялгаж чаддагггүй СОХРУУД биш соёлын төв өргөөг хүртэл шатааж тонож дээрэмдэх хүнлэг сэтгэлээ гээж УЛААРСАН БУХ шиг дайрч байсан хүмүүсийг би бас буруутгамаар байна. Тэдгээр хүмүүсийг зохицуулж чадахгүй МОНГОЛЫН ТӨРИЙГ би өрөвдөж байна… НАМ эвсэл СОНГУУЛЬ суудал ЭРХ МЭДЭЛ гэдэг хий туйлширсан үгнүүдээ өгзөгөндөө чихээд эргээд АРД ТҮМНИЙ хоёрхон сая ард түмнийхээ амьдралыг сөхөн хараасай… ГУНИГТ галын НААДАМ шударга ёсоор үр дүнгээ авчраасай залбиръя! 



Сэтгэгдэл үлдээх
XHTML: Та эдгээр тагийг ашиглах боломжтой: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

*
Та хүн (спам биш) гэдгээ батлахын тулд зурагт үзүүлсэн үгийг бичнэ үү.
Спамаас хамгаалах зураг

Нэр: 
Имэйл: 
Вэбсайт: 
Сэтгэгдэл: