Миний ертөнц

Хүн бүхний сэтгэлийн нарийн утас өөр өөрөөр хөндөгдөж, түмэн янзын эгшгээр уянгалдаг…. Хүрж чадамгүй  ч дэндүү ойрхон, хэлэхэд энгийн ч нарийн төвөгтэй, бусдын сэтгэлийн толийг өөрөөрөө тусгагч миний ертөнц… Би дуртай навчис газар хөглөрч, цагаахан цас хацар дээр зөөлөн бууж, бороон дусал сэтгэл гижигдэхэд дуртай… Зөөлөн аялгуунд бодлоо ариусгаж, rock  дуунд сэгсийтэл бүжиглэж trans хөгжимд доргих би дуртай… Найзуудтайгаа чалчиж, наргиан цэнгээнд хөөрч, хайрын баланд согтож бас зоригтой гэж урагшлах би дуртай… Нартад би эмэгтэй хүн бүсгүй хүн болсондоо бахардаг… өнгөрснийг дурсаж өнөөдрөөр амьдарч маргаашийг төсөөлөх гэгээн хүсэлдээ хайртай охин бөлгөө гэж…